Хүрээд ирэхээр нь унтчихдаг…


Сайн байцгаана уу? Би 22 настай эмэгтэй. 10 жилээсээ эхэлж үерхэж анхны гэсэн бүхнээ өгсөн найз залуу маань өөр охинтой болоод надаас салсан. Гэхдээ хааяа чамайг санаад байна гээд хүрээд ирдэг. Чи яг мансууруулах бодис шиг гэдэг. Найз залуу маань анх намайг их халамжилдаг, миний хайртай зулзага гэж дууддаг байсан. Араас минь 6 сар гүйж байж бид үерхсэн. Одоо өөр найз охинтой байж хүрээд ирэхээр нь би бас бие махбод үгүйлээд тэсэлгүй унтчихдаг.
Үерхээд 2 жил болж байхад чи намайг жаахан хорьж хязгаарлаж байхгүй бол би бүр илүүг хүсээд байх шиг байна гэдэг байсан. Би өөрөө маш их хайртай болохоор секс хийхээс огт татгалзаж байгаагүй. Гэтэл тэр бүх үйлдэл маань надаас залхахад хүргэсэн бололтой. Хэтэрхий бэлэн, бүх хүслийг нь гүйцэлдүүлдэг байснаас болвуу би шалтгааныг нь асуусан ч уучлаарай л гэдэг өөр юм хэлдэггүй. Анхны эр хүн болохоор маш их санаад хэцүү байна. Өөртөө хатуу чанга хандаад явсан шигээ яв гээд уулзахгүй байя гээд ч чадахгүй юмаа. Яавал дээр вэ?

Comments