ТОДРУУЛГА: ӨНӨӨДӨР БОЛСОН ОСЛЫН УЛМААС ДОЛООН ХҮН АМЬ ЭРСДЭЖ, 30 ГАРУЙ ХҮН ГЭМТЖЭЭ. ОСЛЫН ШАЛТГААНЫГ ТОДОРУУЛЛАА

2019 оны аравдугаар сарын 19-нд буюу өнөөдөр 12:00 цагийн орчимд Ар Гүнтийн даваа орчимд 40 орчим хүн
тээвэрлэж явсан автобус осолдсон талаар өмнө нь мэдээлсэн. 
Ослын улмаас зургаан хүн газар дээрээ амь үрэгдэж, нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Үүнээс гадна 30 гаруй хүний бие байдал хүнд байгаа бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэн, яаралтай эрчимт эмчилгээ хийж байна.
Осолдсон иргэд Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчид байсан бөгөөд 35-40 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явсан юм.
Эх сурвалжаас бид ослын талаар тодрууллаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормоз гэнэт ажиллагаагүй болсон ба жолооч машинаа унтраах, замын хажуугийн шороог мөргөж, машинаа зогсоох зэргээр арга хэмжээ авсан гэж мэдүүлжээ. Харамсалтай нь, овоолсон шороог давж, далан руу ниссэн байна.  Жолооч эрүүл байсан, мөн зорчиж явсан бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг эх сурвалж тодотголоо.

https://news.zindaa.mn/2xki

Comments